Төв аймгийн 90 жилийн ойн наадам өнөөдөр эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Энэ онд ихэнх аймгуудын 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан аймгуудын наадам үргэлжилсээр байна. Харин энэ долоо хоногийн сүүлээр Хэнтий, Завхан, Төв, Архангайчууд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Аймаг бүр баяр наадмын хөтөлбөрөө гаргажээ. Тэгвэл өнөөдөр Төв аймагт азарга, хязаалан насны морьдын уралдаантай бөгөөд 27-нд их нас, шүдлэн, 28-нд соёолон, даагаа  уралдуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм. Харин эвэр цусны болон нэг, хоёрдугаар зэргийн эрлийз адууг аймгийн хэмжээний наадмаар уралдуулахгүй хэмээгээд байсан ч уяачид болон наадамчдын хүсэлтээр эрлийз ангиллын хурдан морьдыг уралдуулахаар болжээ. Төв аймгийн  90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмын нээлтэнд оролцох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
helico fm MN(203.91.117.4) 2013 оны 07 сарын 27

90 jil ee hiij baigaa ulsuud shorootoi huushuuraa iden 1 tagshaar airgaa am damjuulan uutsgaaj ard olnooroo helikodoj umkhii amaa unurtuulen ulziitei naadakhiin eruul-iig devshuulie !

0  |  0
шоучин(124.158.109.14) 2013 оны 07 сарын 26

Наадам хийсний хэрээр аймаг сум нь х€гж€€д байдаг бол хийгээд бай даа. 90 жил х€гжс€н юм уу шороо тоостойгоо хутгалдсан юм уу

0  |  0
Top