Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Ирэх ням гараг буюу 28-нд Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын төвөөс  өнөөдөр 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Эл өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна.  Вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэмцэх, сэргийлэх  арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахад нь энэ өдрийн зорилго орших юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top