Гавшгай залуусын цалин хэд вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илтгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар илгээгдэж байгаа юм байна.

Уул уурхайн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдэж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд 07-р сарын 23-нд замдаа гарч, 24-ны өдрөөс эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, "Багануур" ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын оюутнууд 1 сарын хугацаанд ажиллахаар явсан. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компанийн зүгээс нэмэлт урамшуулал олгох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top