“Дижитал”-ын Бааварын ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

 “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар,  Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрөгч тавдугаар сард хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115.1, 188.3, 192.1, 192.2, 192.3.2, 192.3.4-т зааснаар буруутгасан. Тодруулбал, Ш.Батбаяр,  Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаагаар баривчлах ял, Т.Алтайд долоон жилийн ял оноосон юм.Тэгвэл өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Бааварын тухайд өмнө нь цагдан хоригдсон хугацаагаа хасуулж, 20 гаруй хоног саатуулагдаад суллагдсан. Харин түүнтэй хамт буруутгагдсан  Г.Адьяасүрэн наймдугаар сарын сүүлээр суллагдах юм.  Т.Алтайгийн тухайд 7 жилийн ялаа эдлэхээр болж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top