Байцаалт өгөх үеэрээ оргосон хоригдол тэр дороо баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл анги буюу бусдыг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа сэжигтэн М овогтой Н нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа буюу долдугаар сарын 25-ны өдөр байцаалтад гарах үедээ оргосон байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны хүчинд сэжигтэн Н-ийг богино хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top