О.Магнайгийн даалгаврыг биелүүлсэн үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа мод, модон материалын захад худалдаж байгаа  мод модон материал нь стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй хэрэглэгчдийг маш их хохироож байна гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа ирсэний дагуу тус газар нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран мод модон материал худалдан борлуулж байгаа томоохон 9 захад хяналт шалгалтын ажил хийсэн. Шалгалтын үеэр нэг зах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан төдийгүй худалдан борлуулж байгаа мод модон бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй,  хоёр, гурав, тавын банзнууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байх нийтлэг зөрчил илэрсэн юм. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, байгаль орчны дүгнэлтгүй “Гурвалжин 44”, “Гялгар” захуудын үйл ажиллагааг эрхэлж бусад захад дээрх зөрчлөө долоо хоногийн дотор арилгах үүрэг өгөөд байгааг ШӨХТГ-аас энэ сарын эхээр мэдэгдэж байсан. Тэрчлэн зөрчил арилгах хугацаа дуусаад байгаа. Харин мод, модон материал зардаг захууд О.Магнай даргын удирдаж буй ШӨХТГ-ын даалгаврыг хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (180.149.93.40) 2013 оны 07 сарын 29

magnai darga sain ajillaj bgaa talarhaj bn bi ochigdorTsaiz modnii zah orj une sudallaa Yronhiidoo deerhi zorchil heweeree bnaa dahin shalgalt anhaaruulgah iihgui bol ali boloh standartiin bus mod hudaldaalah sonirholtoi chenj nar ih bn ergej harah heregtei shuu ur dungee zaawal uzeh heregtei

0  |  0
зочин(103.11.195.165) 2013 оны 07 сарын 28

Сүүлийн үеийн орон сууцууд доороо машины зогсоолтой баригдаж байгаа нь сайн хэрэг Гэвч оршин суугчид нь машины зогсоолын үнийг дийлэхээ байлаа Нэг зогсоол 20-25 сая төгрөг болсон тул ихэнх суугчид машинаа гадаа зам дээр тавихаас өөр сонголтгүй Гэтэл энэ нь олон зөрчил гарах нөхцөл болдог Машины зогсоолын үнэ байрны үнээсээ хэд дахиад давчихаад байгаа шалтгааныг шалгаж өгөөч Мөн зөвүнийг нь тогтоож өгөхийг МАгнай даргын газраас хүсэхбайна

0  |  0
Top