Нянгын бохирдол өндөртэй гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26
Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувилалд энэ сарын 23-нд сувилуулж байсан долоон хүүхэд  хоолноос хордсон  хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийж, сувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулаад байсан юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс тодруулахад “Луувангийн зутан, шар будаатай хоолноос хордсон бололтой. Урьдчилсан байдлаар нянгын бохирдол өндөр, колипорм ба гэдэсний савханцарын бүлгийн бактери ихээр илэрсэн гэсэн мэдээ лаборатиорс хүлээн авлаа. Энэ талаарх нэгдсэн дүгнэлт даваа гарагт гарна” гэв. Одоогийн байдлаар долоон хүүхэд Халдварт өвчин судлалын төвд эмчлүүлж байгаагаас  хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top