“Farm show-2013” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын Газар тариалан эрхлэгчдийн холбооноос хамтран зохиодог газар тариалан эрхлэгчидэд зориулсан “Farm show-2013” техникийн үзэсгэлэнг ирэх сарын 15,16-нд Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд “Вагнер Ази”, “Агро трак”, “Аммак”, “Интосэ”, “МБ инженеринг”, “Хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоо” зэрэг байгууллагууд хөдөө аж ахуй газар тариаланд ашиглагддаг шинэ техник тоног төхөөрөмжүүдээ танилцуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр “Тариаланчид хөдөлмөрчдийн идэвхитэй зугаалга” сэдэвт арга хэмжээг зохиох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top