Олон Нийтийг ”Дебилжүүлэх” Хэрэгслүүдийн дархан мэхүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

СУРТАЛ УХУУЛАГЧДЫН ДАРХАН МЭХҮҮД ба "УНАГААД СУРГАЧИХСАН" ХАРАНХУЙ ОЛОНХИ

Бид юуны ч тухай ярьж байсан хамаагүй энэ бүхэн эцсийн эцэст хөрөнгө баялаг,  мөнгөний тухай  л  асуудал  байдаг.

Америк зүйр үг

Тухайн улс орны нийгэм олон нийтийн ойлголт төсөөлөл, далд ухамсарт тэдний аж амьдрал, хүрээлэн байгаа улстөр, нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар буруу ташаа төсөөлөл бүрдүүлж улс орон ард түмнийх нь хувь заяаг эрхшээл хяналтандаа оруулахын тулд юуны өмнө "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол зөв сайхан мэт сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой хоосон уран үгс, уриа лозунгийн доор мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм. Тэгээд энэ мэдээллийн урсгалыг нь далдаас хатуу хянаж сэм удирдах олон аргуудыг хэрэглэж байдаг.

Ямар ч тохиолдолд тухайн хэвлэл "мэдээллийн" хэрэгслийн өгч байгаа мэдээлэл нь, ер нь тэр хүний бичээд байгаа нийтлэлүүд нь эсвэл ярьж зүтгүүлээд байгаа зүйл нь үнэн байдалд нийцэх үү аль эсвэл үгүй юу гэдгийг ойлгох, задлан шинжлэхийн тулд тэр ярьж бичиж байгаа хүн “чухам яагаад энэ сэдвийг сонгож бичээд байна вэ, яагаад яг ингэж бичээд зүтгүүлээд байнаа” гэдэг цаад сэдлүүдийг нь тодорхойлж тэр яагаад зарим тун чухал асуудлуудын талаар таг чиг байгаа эсвэл илэрхий "хачин" байр суурь бариад байгаагийн цаад сэдэл, шалтгаануудыг нь ойлгож хэрэгтэй юм. 

Ер нь аливаа хүнийг таньж мэдэх, ойлгох эсвэл түүний зүгээс хийж болзошгүй уран үгээр хучсан үнэгэн залийг нь олж харж таньж мэдэх хамгийн чухал мөчүүдийн нэг бол түүний цаад сэдлүүдийг нь олж харах, тодорхойлж ойлгохыг оролдох явдал юм.

Энэ хүнд ямар нэг бодит байдал, баримтуудыг нуун хаацайлахыг оролдох эсвэл бүүр гуйвуулж өөрчлөх ямар шалтгаан эсвэл ашиг сонирхол байгаа эсэхийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Мөрдөн шалгах цагдаагийн байгуулагууд гэмт хэргүүдийг илрүүлэх ажиллагаандаа “энэ нь хэнд ашигтай вэ, хэний ямар эрх ашигт үйлчилж байна вэ” гэдэг эртний Римийн үеэс одоо хүртэл уламжилж ирсэн нэг асуултыг байнга тавьдаг. Олон нийтийн чөлөөт гэж нэрлэсэн суртал ухуулгын хэрэгслүүдийн хувьд энэ асуултын ач холбогдол өнөө үед улам их болж байна. Өнөөдөр Барууны гүрнүүд хүн төрөлхтний эсрэг зарлаагүй дайн - мэдээллийн дайн явуулахдаа тагнуул тусгай албадын сэтгэлзүйн арга технологиудыг их өргөн ашиглаж ирснийг бид мэдэж авах цаг аль хэдийнэ болсоон.... Энэхүү чивэлт явуулгад улс нийгмийнхээ өмч баялагийг хумсалсан, бусдыг шимэгчлэн амь зуудаг хүмүүс хувийн энэ эрх ашгийнхаа төлөө санаатайгаар зүтгэж байхад үүний хажуугаар ухвар мөчид байгаагаасаа болж харанхуйгаараа ашиглуулж байгаа хүмүүс ч тэдний дунд цөөнгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм. 

Ингээд хувийн эзэдтэй "чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүд, харийн хөлсний суртал ухуулагчдын заалгаж гаршсан "дархан мэхүүд"-ийг нь авч үзье.

1. Зарим чухал  мэдээллийг таг чиг, дүлий дүмбэ чимээгүйхэн өнгөрөөх

Аливаа нэг өнгөрсөн түүх болон өнөөгийн үйл явдал, үзэл санаа - мэдээллүүдээс зөвхөн өөрийнхөө зүтгүүлэх гэсэн зүйлд хэрэг болох хэсгийг сугалан авч өөрөөр тайлбарлах харин бусад түүхэн чухал баримтуудыг нуун дарагдуулж бүрэн өгөхгүй байгаа учир одоо хүмүүс олон нийт олон олон зүйл дээр буруу ойлголт төсөөлөлттэй болж ингэснээрээ буруу чиг баримжаа баримталж алдаатай сонголт хийж байна. Зальдан мэхлэгчид бодит байдалд огт нийцэхгүй юм ярихгүй байгаа мөртлөө харин зарим түүхэн үнэнгүүд ба мэдээллүүдийг зориуд нуун дарагдуулж халхалж байдаг. Таг чиг байх ба худал заль мэх бол мөн чанартаа нэг л зүйл гэдгийг бүх хүмүүс төдийлөн сайн ойлгож ухамсарладаггүй мэддэггүй, ингэж тооцдоггүй. Худал хэлэхгүй, бичихгүй байх боломж сонголт байгаа нөхцөлд суртал ухуулагчид бодит баримтуудыг илэрхий гуйвуулж гүтгэхийг оронд зүгээр л ямар нэг зүйлийн тухай таг дуугүй байхыг илүүд үздэг.

Ингэж таг чиг дуугүй байхад хэд хэдэн давуу тал байдаг. 1-рт, бодит баримт фактуудыг гуйвуулах, хольж хутгах, нуун дарагдуулахаас хамаагүй амар хялбар байдаг. 2-рт юу ч тэр этгээдийн зүтгүүлж байгаа үзэл санаанд эргэлзэх эвгүй фактуудыг өөрөөр ойлгуулах, зөвтгөх өмөөрөхийн тулд юу ч бодож олох хэрэггүй болдог. 3-рт, энэ бүхнийг урьдаас зориуд хийсэндээ гардуулах баригдах эрсдэл байдаггүй. Таг чиг байх нь идэвхгүй шинж чанартай гуйвуулан гүтгэхээс арай дээр мэт санагддаг. Хэрэв энэ байдал нь хожим илэрвэл зөвтгөж өөрийн тэр цаад санаа зорилгыг халхалахад арай хялбар байдаг байна. Тэр хүн улс нийгмийн хувьд чухал байгаа асуудалд дэндүү цааш ордоггүй, зөвхөн зарим нэгхээн бодит байдлаар халхавчилж гол нь захиалгатай санааг л зүтгүүлж хийж байдаг. Хожим өөрийгөө зөвтгөх өчнөөн шалтагууд байдаг: би мэдэхгүй байсаан, би энэ тухай хожим хэлнэ гэж бодож байсан, мартчихсан байсан гэх мэт. Таг мартсан гэж бааашилж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тэр хүн санах хэрэгтэй бүх зүйлээ л санадаг ба ер нь чухал зүйлүүдийг хүн мартдаг гэдэг блд хоосон үлгэр юм. Гэвч жижигхэн ач холбодолгүй шахам зүйлүүдийн тухай ярьж байгаа бол мартсан гэж зүтгэж болноо, томхон зарчмын ач холбогдолтой зүйлийн хувьд бол энэ нь үнэн байдалд огт нийцэхгүй билээ!

2. Зөвхөн залидан мэхлэгчид хэрэгтэй байгаа тийм мэдээллүүийг л сонгон авч гэнэн харанхуй хүмүүсийг ашиглан нийгэмд түгээн цацах

Ямар нэг асуудлын талаар бодит факт баримтуудад тулгуурлаж хэлэлцэж мэтгэлцэх, энэ талаархи түүхэн үнэнийг хамгаалах боломж олгохын оронд хүмүүсээс эдгээр мэдээллийг аль болох нуун дарагдуулах нь хамаагүй амархан хялбархан байдаг. Олон нийтээс, сонгогчдоос ямар нэг чухал зүйлийг сайн нуун дарагдуулж цаад шалтгаануудыг халхлах чадвар нь өнөөгийн "боорооны дараахи мөөг" шиг болсон улстөрчдийн хамгийн чухал нэг зэвсэг юм. Ямар нэг илэрхий худлаа зүйл ярихгүйгээр үнэнээс бултан зайлах бол ялангуяа өнөөгийн гадаадад курс дамжаагаар бэлтгэгдсэн нийтлэлчдийн нэг "мэргэшил" нь юм.

3. Өөрт хэрэгтэй зүйлүүдээ сугалан авч хэтрүүлэн давслах арга

Тархи угаагчид л хэрэгтэй байгаа тэр мэдээллүүд (үнэн бодит байдалд нийцэх эсэх нь хамаагүй) баримтуудад л хүмүүсийн анхаарлыг байнга хандуулдаг арга юм. Энэ бол тухай нэг үйл явдал, эсвэл түүхэн цаг үеийн тухай тэр зальт этгээдэд хэрэгтэй байгаа тэр талуудыг нь сугалан авч зориудаар дөвийлгөх арга юм. Эндээс золиос нь болж байгаа хүнд шал өөр ойлголт төсөөлөл бүрэлдэж тэр алдаа гаргаж эргээд өөрийгөө, бусдыгаа улс эх орноо “хорлож” эхэлдэг. Тухайн нэг асуудлыг тодорхой нэг өнцгөөс л тодорхой нэг хэлбэрт оруулж харуулдаг. Илэрхий урвагчид, эх орноосоо зугтан баруунд гарсан хүмүүсийн захиалгаар бичиж амь зууж байгаа ном нийтлэлүүдийг орчуулах, ишлэх,өнгөрсөн үеийг тэр чигт нь харлуулах, 1937 оны хядаан гэх мэтээр түүхэн үнэнийг нуун дарагдуулж хэт давслан гөрдөж хамгийн гол нь ухвар мөчид хүмүүсээр өнгөрсөн түүхийг нь, улс эх орныг нь үзэн ядуулж эрхшээл хяналтандаа оруулж барьж байх башир аргуудыг одоо ил далд хавтгай хэрэглэж байгаа...

4. Гуйвуулалт

Ямар нэг улстөр нийгэм эдийн засгийн үзэгдэл, түүхэн цаг үеийн тухай авч үзэхдээ ач холбогдлыг нь хэт бууруулах эсвэл хэт дөвийлгөх, тэдгээр хоорондын харьцааг нь алдагдуулдаг "чимх үнэн, атга худлаа" гэдэг арга юм. Дээрхи өнгөрсөн түүхэн үйл явдлууд, мөн ямар нэг үзэл санааны тухай ярихдаа өөрсдийн байр суурийг зүтгүүлэхэд хамгийн хүчтэй, энгийн ухвар мөчид нэгэнд бол итгэмээр, үнэмшмээр гэхдээ хэтрүүлэн гуйвуулсан аргументуудыг сугалан авч дөвийлгөдөг. Ингэж эсрэг талын байр суурийг “муулахдаа” хамгийн сул дорой аргументуудыг нь сугалан авч"чимэглэн" дөвийлгөдөг. Ийм маягаар өөр бусад ямар ч байр суурийг бүтэлгүй мэт болгож харуулж болдог. Эсвэл хооронд нь жишиж харьцуулж боломгүй зүйлүүдийг харьцуулан харуулж хүмүүсийг мэхэлдэг. Мэргэжлийн бус хүмүүс үүнийг нь анзаардаг ч үгүй юм аа.

5. Хөл толгойг нь сольж эргүүлэх арга

Энэ бол “хар” ба “цагаан” хоёрын байрыг нь сольдог арга юм. “Хэзээ ч үнэнээс урвах хэрэггүй ээ! Харин энэ Үнэнийг өөрийг нь л өөрчилчих!” гэдэг үг байдаг. Өөрсдийнхөө "хувийн" өчүүхэн тачаал хүслийг ард түмний туйлын хүсэл мэт ярьж тунхагладаг нь өнөөгийн барууны үзэлтэн либералчдын жинхэнэ араншин билээ.

6. Гүтгэн гуйвуулах

Энэ бол тухайн асуудлын талаар илэрхий худлаа мэдээллийг өгөх явдал юм. Энэ нь худлаа гэрчлэх, худлаа мэдэгдэлүүд хийх, худлаа няцаалтууд өгөх, хуурамч баримт бичиг болон бусад нотолгоонуудыг зориудаар бий болгон гаргаж ирж тэдгээрийг ашиглан буруу ойлголт төсөөлөл түгээх гэх мэт арга бачтай. Энэ аргыг зүгээр л таг чиг байж нуун дарагдуулах нь хангалтгүй байх, боломжгүй үед хэрэглэдэг. Хэрэв ямар нэг эсэргүүцлийг дарах боломжгүй бол өөрөө тэр эсэргүүцлийг нь толгойлчих гэдэг арга байдаг. Гуйвуулан гүтгэх энэ аргыг хэрэглэхдээ үнэн бодит факт баримтуудыг хүмүүс өргөн олон нийтээс анхаарлаас нуун дарагдуулж харин худал хуурмаг мэдээллүүдийг дөвийлгөж чин үнэн гэж зарлаж сонин хэвлэлээр түгээдэг. Энэ үед бодит үнэн байдлыг нуун дарагдуулж харин нийгэм олон нийтэд зориудын худал мэдээллүүдийг өгч байдаг. Энэ нь худал хуурмаг "архивын" баримт бичиг, захиалгаар бичүүлсэн ном зохиол, эсвэл огт байхгүй нийтлэлүүдээс "авсан" ишлэлүүд, зориуд тохируулсан туршилтуудыг ишлэн авсан байдаг.

Зарим тохиолдолд  үнэнд нийцэхгүй дэгс мэдээлэл эхнээсээ л факт баримтуудыг хольж хутгахыг шаарддаг. Нуун дарагдуулах нь хангалтгүй байдаг гэсэн үг.

7. Худлаа тайлбарлах

Ямар нэг түүхэн үйл явдал, өнөөгийн бодит байдлыг мэдэхгүй байх, эсвэл мэдэж байсан ч өөр шалтгаанаар бодит байгаа байдлыг нь тайлбарлаж чадахгүй байгаа бол зүгээр түүний шалтгааныг нь буруу худлаа тайлбарлаж байдаг. Бодит байдлыг шүүмжилж байгаа дүр эсгэж байгаа ч түүнийг үүсгэж байгаа шалтгааныг нь худлаа буруу тайлбарлаж хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг.

8. Хүмүүс олон нийтийн зүг чиг баримжааг нь алдуулах

Энэ бол тухайн хэлэлцэж байгаа асуудлаар чухам юуны тухай яаж байгаа, түүний цаад мөн чанараас хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд тэр ярьж хэлэлцэж байгаа асуудалд шууд хамаагүй үнэн эсвэл худлаа мэдээллийг өгөх арга юм. Тухайн асуудлын талаар л биш бол юу ч хамаагүй ярьдаг. Энд худлаа магтах эсвэл улаан цайм гүтгэн гуйвуулах зэрэг зүг чиг баримжааг алдуулах хэлбэрүүдийг ялангуяа улстөрчид, улстөрийн ухуулагчид өргөн ашигладаг.

9. Хагас үнэнг хэлж өгөх арга  буюу “чимх үнэн, атга худлаа”© нэртэй мэх

Үнэхээр чухал ач холбогдолтой бодит үнэн мэдээллээс өөрт нь “ашигтай” хэсгийг авч томоохон худлаа мэдээлэлтэй хольж хутгадаг. Өөрөөр хэлбэл “чимх үнэн, атга худлаа” гэдэг мэхээ хийж байгаа гэсэн үг юм. Эсвэл худал заль мэхийг үнэмшилтэй болгохын тулд дахиад л багахан, гэхдээ заавал өөрт ашигтай бодит үнэн мэдээлэлтэй хутгадаг. Ингэж бодит баримт фактуудыг зөвхөн нэг талаас нь харуулдаг гэсэн үг юм.  Ингэхдээ тухайн асуудлыг тов тодорхой ойлгомжтой бус яаж ч тайлбарлаж болохоор томъёолдог.

Энэ худлаагаа олон зуун жилийн өмнө амьдарч байсан өөр “аугаа” “сартваахь”  хүмүүс ингэж тэгэж сургаж байсан гэх мэтээр тэднээс ишэлж тэр бүхэн нь ямар ч маргашгүй үнэн мэт болгож цааш нь бурдаг. Ер нь тэр хүмүүс яг ингэж ийм санаагаар хэлж ярьсан эсэхийг, ер нь ийм юм хэлж байсныг одоо бол хэн ч мэдэхгүй, хэн ч баталж нотолж чадахгүй билээ. “Тийм л байх”, “тэгсэн л байх” гэх мэтийн логик оюун ухаан биш харин цэвэр сэтгэл хөдлөл дээр суурилсан дүгнэлт хийлгэж бодит үнэнийг гуйвуулахад чиглэсэн байдаг.

Мөн “чимх үнэн, атга худлаа” гэдэг энэ мэхийг ямар нэг бодит “шалгачихаж болох” бодит нотолгоо гаргаж ирж чадахгүй байх, шалгаж болох эх үүсвэрийг заахгүй байх эсвэл өөрт нь ашиггүй, урьд өмнө нь өчнөөн бурсан зүйлүүд нь “гардуулж” болох маргаанаас бултаж зугтахын тулд голдуу хэрэглэдэг. Ингэж нөгөө талаа заавал үгүйсгэж харлуулахын тулд гэнэн хүмүүсээр эрүүл ухааныг ч үл харгалзан заавал нэг тодорхой буруу дүгнэлт хийлгэхийн тулд хийдэг. Зальт этгээд, хөлсний ухуулагчид үнэн бодит зүйлийн тухай ярихгүй байж болохгүй нөхцөлд бол зөвхөн өөрсөддөө хэрэгтэй, ашигтай тэр хэсгийг нь л - хагасыг нь л гэсэн үг юм.

10. Хуурамч баталгаа нотолгонуудыг хаяж өгөх арга

Ер нь ихэнх хүмүүс өөр хүнээс гарч байгаа эрүүл ухаантай бодол санаануудад гэхээсээ илүү өөрсдийнхөө толгойд бүрэлдсэн байгаа тэр үзэл бодлууддаа илүү итгэж байдаг. Ийм учраас туршлагатай залидан мэхлэгчид хүмүүст шууд дайрахгүй харин тойруу замаар, алсуур тэр хүний бодол санаанд нөлөөлж байдаг. Энэ мэхийг хийхдээ тодорхой нэг мэдээллийг зүгээр л хаяж өгч тэр хүмүүсээр өөрсдөөр нь хэрэгтэй тэр дүгнэлтээ хийлгүүлдэг. Тодорхой мэдээллүүдийг чадварлаг бичиж хаяж өгөхөд хүмүүс энэ мэдээллүүд дээр үндэслээд чухамдаа яг тэр этгээдэд хэрэгтэй байгаа тэр дүгнэлтүүдийг өөрсдөө хийж байдаг. Хамгийн гол нь тэр “баталгаанууд”-ыг сэжиг төрүүлэхгүйгээр тохиолдлоор мэт хаяж өгөх хэрэгтэй байдаг.

Ийм байх нь хэнд ашигтай вэ гэдэг асуултыг байнга тавьж байх хэрэгтэй. Энэ бүх мэдээллүүдийг танд огтхон ч тохиолдлоор бус хаяж өгсөн юм биш үү?!

11. Бодит байдал дээр бол байхгүй “бодит байдал” гэгчийг алхам тутамд нь ухуулж толгой дотор нь зэрэглээнүүдийг бий болгох

Жижигхээн ач холбогдол багатай зүйлүүдээр олон нийтийн толгойд нэг тийм хуурамч орон зайг бий болгож гар утас, зурагтаар үзүүлж байгаа реклам ухуулга бий болдог. Энэ хуурамч бодит байдал гэгч нь зальт этгээдүүийн үг үйл хөдлөлүүдийг үнэмшилтэй мэт болгодог.

12. Чухал мэдээллүүдийг нуун далдлах халхлах арга

Ямар нэг томоохон зарчмын ач холбогдолтой мэдээллийг ямар ч ач холбогдолгүй шар мэдээллүүдээр хучиж халхлах арга юм. Энэ мэх нь дотроо 4 хувилбартай:

  1. Томоохон худлааг жижигхэн худлаагаар далдлан халхлах
  2. Томоохон чин үнэнийг жижигхээн худлаар далдлан халхлах
  3. Томоохон худлааг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах  
  4. Томоохон чин үнэнийг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах

13. Худлаа ташаа дүгнэлтэнд хүргэх  арга

 Энэ мэх бол илт худлаа зүйл ярихгүй, бичихгүй байгаа хэдий ч хүмүүсийг мэхлэн зальдах арга юм. Хөлсний суртал ухуулагчид бичсэн хэлсэн зүйлээсээ тухайн хүнээр өөрөө өөрөөр нь дүгнэлт хийлгэх, харин ингэхдээ буруу худлаа дүгнэлт хийлгэх тал уруу байнга түлхэж байдаг зальт арга юм. Эсвэл буруу ойлголт төсөөллийг нь янзалсан фактуудаар “баталгаажуулж” өгч байдаг.

14. Аливаа нэг юмыг буруу худлаа дүрслэн харуулах, тайлбарлаж ойлгуулах

 Логик гаргалгааны түвшинд хүмүүсийн далд ухамсарт зарим нэг буруу ташаа ойлголт төсөөллүүдийг нэвтрүүлэн суулгах өгөх арга юм.  Ийм ойлголтуудыг нэвтрүүлэхдээ “худлаа гэж батлаагүй бүхэн үнэн” гэдэг мэхүүдийг хэрэглэдэг: гадна талаас нь өнгөц харахад үнэн бодит байдалд нийцэж байгаа мэт, хэнд ч тодорхой байгаа олон тооны энд хамаагүй, холбогдолгүй дүгнэлтүүдээр энэхүү логик гаргалгаа хийдэг. Гэхдээ тэр жижигхэн үнэн дүгнэлтүүдийн дунд зөвхөн ганц хоёрхон гэхдээ зарчмын чухал дүгнэлтүүд нь худлаа байдаг энэ мэхийг байнга хийдэг. Ийм учраас жирийн хүмүүс энэхүү чин үнэн биш гаргалгаа дүгнэлтийг илрүүлэхэд нилээд хэцүү төвөгтэй байдаг.

15. Ямар нэг зүйлийн нэрийг нь үлдээгээд харин агуулгыг нь сэмхэн солих арга

Амьдрал дээр үнэхээр байсан нэг эсвэл хэсэг тохиолдлуудыг сугалан авч “илчлэн шүүмжилдэг”. Гэвч энэ тохиолдлыг шал өөр утгын хүрээнд авчирч тавьдаг. Энэхүү бохир  арга нь хүмүүсийн ой санаанд энэ тохиолдолтой хамаатай олон тооны жижигхэн зүйлүүдийг хадгалж байх боломжийг олгодог учир хүмүүсийн бодол дотор нийтлэл нь үнэнд нийцэх мэт хуурамч зэрэглээг төрүүлдэг.

16. Хууртаж талаар болсон хүлээлтийн нэг онцгой чанарыг ашиглах арга

Аливаа мэдээллийг амжилттай гажуулах нь энэхүү өвөрмөц чанар дээр үндэслэж байдаг. Хууртаж мэхлэгдсэн хүн өөрөө түүнийг ингэж зальдаж мэхлэхэд оролцогч нь болсон байдаг. Тэр өөрөө бодит байдлыг буруу ташаа ойлгож төсөөлж байсныхаа золиос нь болсон байдаг. Мэхлэгчид чин үнэн мэдээллийг ашиглаж энэ мэдээллээс буруу дүгнэлтүүд хийлгэхийг байнга хичээж  байдаг.

17. “Эсрэг талаас нь ярьж” хуурч мэхлэх арга:

Хэрэгтэй байгаа дүгнэлтээ гаргуулах,  үйлдлийг хийлгэхийн тулд эсрэгээр нь худлаа зүйлийг ярьдаг, бичдэг.  Жишээлбэл: Ийм нэг үлгэр байдаг. Чоно туулайг барьжээ. Тэгээд туулай чоноос “ Намайг яасан ч болноо! Харин баг сөөг үрүү л битгий шийдээрэй” гэж гуйдаг. Хэрэв тэр ингэж айж байгаа юм бол би түүнийг тийш нь шидчихье” гэж чоно боддог. Ингэж ухаалаг туулай мулгуу чоныг хуурч мэхэлсэн тухай үлгэр байдаг шиг.

18. Хуурч байгаа юм шигээр чин үнэнийг хэлэх арга

Өөр нэг төстэй арга бол үнэнийг хэлэх гэхдээ хүмүүст итгэхээргүйгээр хэлэх, өөрөөр хэлбэл үнэнийг худлаа юм шиг хэлэх арга юм. Отто фон Бисмарк ингэж хэлж байжээ: “Хэрэв хүмүүсийг тэнэгтүүлэхийг хүсвэл чи үнэнийг л хэлчих”. Үнэнийг ашиглаж худал хэлэх бичих бол залилан мэхлэх ховорхон хэлбэр юм. Энэ арга их үр дүнтэй байдаг байна. Хамгийн гол нь хүмүүс ийм ичгүүр сонжуургүй байна юм гэж бодож төсөөлж ч чадахгүй байдаг. Хамгийн гол нь сайн жүжиглэж баашилж чаддаг байх ёстой.

19. Хууртагдахыг өөрөө  хүсээд байгаа хүмүүсийг л хуурч мэхэлж болдог

Олон тохиолдолд хууртагдахыг (өөрөө ингэж итгэхийг) хүсээд байгаа тэр хүн нийтлэлийг нь уншиж эсвэл ярьж байхыг сонсож байхдаа мэдээллийг гуйвуулж янзалж байгаа тэр хүний гаргаж байгаа алдаануудыг заримдаа анзаарах боловч түүний энэ илэрхий эргэлзээтэй юмыг нь хамгийн сайн сайхнаар ойлгож төсөөлж үнэн хэрэг дээрээ ингэж үүнд итгэхийг албадаж өөрийгөө хуурч мэхэлж байдаг. Учир нь тэр түүний үүнийг илчилэх юм бол бас өөрийнхөө урьд өмнө итгэж найдаж горьдож байсан олон юмыг эргэх харах хэрэгтэй болдог. Чухамдаа үүнээс л айж бас залхуурч байдаг байна. Энэ золиос хууртагдан сэтгэл засал хийлгэсэндээ баярлаж байх байж болох ч бас энэ худал мэдээллээс болж эсвэл түүнийг нь өөр нэг хүн илчлэхээр хохирч байдаг. Гэвч энэ нь заавал хоорондоо тэнцэж байдаггүй.

20. Байраа түр солих замаар хуурч мэхлэх

Хуурч мэхлэх гэж байгаа золиосыг эхлээд хуурагчийн үүргийг өөртөө авахыг албаддаг. Олон янзын сэтгэлзүйн аргуудыг хэрэглэсний дараа золиос нь болж байгаа хүн өөрөө бусад хүмүүсийг хуурч байгаа мэт өөрт нь санагдаж эхэлдэг. Харин жинхэнэ залилагчид тодорхой мөч хүртэл энэхүү зэрэглээг нь сайтар хичээнгүйлэн дэмжиж байдаг. Тэгээд зөвхөн энэ бүхний эцэст сая бүх зүйл байр байрандаа орж золиос хууртаж мэхлэгдсэн байдаг......

Жич: Одоо улс Эх орныхоо эрх ашгийн дээдлэн ард түмнийхээ төлөө үг хэлж зүрхэлж байгаа цөөхөн хүмүүсийг "ардчилсан" + "зах эзээлжсэн" Монголын хэт барууны үзэлтнүүд “сүгсэлзүүр”, “цээжээ дэлдсэн эх орончид”, “шантаажчид” гэх мэтээр гутаан үгүйсгэж шошго наахаар оролдож байнна. Хамгийн гайхалтай бас эмгэнэлтэй нь үүнийг нь уншаад үүнд нь үнэмшиж итгэж горьдож тачъяадсан зарим гэнэн этгээдүүд “бичээд байгаарай2” гэж хөөргөн хашгиралдаж байгаа...

Мөн "чөлөөт" гэгч хэвлэл мэдээллүүдэд ховсдуулж мэхлэгдсэн харанхуй олонхиор "ардчилсан" гэгч сонгууль = сонголт хийлгэж мөн чанартаа бол тэднийг ичгүүр сонжуургүй зальдаж байгаа боловч эцсийн эцэст энэ бүхний үр дүнд улс Эх орон чухамдаа энэ харанхуй ядуу болгосон гэнэн хүмүүс өөрсдөө л илүү хохирдог билээ..!?

Үүнээс гадна зарим нэг гэнэн хүмүүсээр буруу алхам, үг яриа хэлүүлж ТВ-ээр сурталчлах, эсвэл нийтлэлүүд захиалж бичүүлж сурталчлах аргыг их хэрэглэж байна. Ийм урхинд нь орсон хүн хожим энэ хэлсэн ярьсан бичсэн бүхэн нь аймшигтай төөрөгдөл байсныг, тэр хүн өөрөө гүнзгий эндүүрч төөрөлдөж явснаа аажмаар олж мэдэж байгаа ч нэгэнт олон нийтэд сурталчлагдсан учир "нэр сүр"-ээ унагахгүйн тулд гэсэн хөөрхийлөлтэй шалтагаар энэхүү буруугаа, худлаагаа ямар ч аргаар хамаагүй зөвтгөхөөс өөр аргагүй байдалд ордог. Чухамдаа "ичсэн хүн хүн алдаг, эргүү улстөрч Эх орноо алдаг" гэгч л болж байна..!?

Харин алдаа эндэгдэл, төөрөгдлөө ойлгож ухамсарлаж өөрийнхөө өмнө болон олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч засч залруулж урагш тэмүүлж чаддаг хүмүүс цөөхөн байдаг байна. "Үхсэн (амьд байсан ч тархи ухамсар нь үхжсэн гэж бас болно) хүн л алдаагаа засах боломжгүй болсон байдаг" гэдэг эртний мэргэн сургаал байдгийг энд сануулах юун....

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(49.0.200.186) 2025 оны 03 сарын 13

одоогийн муусайн төрөлхийн тархины тэмбүүтэй дебиль залуусийс дебилжүүлж ядаад байх юу байсан юмжаахан социализмын үед ийм байсан тийм байсан гээд өнгөрсөн үе рүү хэдэн удаа гар буугаар буудчихад лүнэмшээддебиль дэж өгнө шүү дээ угаасаа одоогийн залуус тэнэг юм чинь урдахыг нь жаахан муулаад өгөхөөр л явж өгнө шүү дээ ха ха ха

1  |  0
Top