Уучлана гэдэг нь гомдлоо тайлахын нэр юм. Уг нь зүгээр л сэтгэлдээ уучилж болдог. Гэтэл бид заавал гуйлгаж байж, ялж байж уучлах гээд байдаг. Нэгэнт гомдчихсон бол уучлах нь л хамгийн зөв шийдвэр юм. Уучлахгүй бол та өөрөө л удаан шаналах болно. Та хичнээн түүнийг бодохгүй өөр зүйлээр сатаарсан ч далд ухамсарт чинь гомдол хадгалагдаад үлдчихдэг. Үүнээс болж амархан сэтгэлээр унадаг болчихдог. Гомдлоо тайлж байхгүй бол сэтгэлзүйн байдалд чинь танд мэдэгдэхгүй нарийн өөрчлөлт орж байдаг гэсэн үг. Уг нь гомдол таниас уучлахыг байнга хүсч байдаг. Тэр гадагшлахыг хүсч тэмүүлж байдаг. Гомдож эхлэхдээ хүртэл уйлж хагас нь гардаг. Дараа нь хэн нэгэнд түүнийгээ муулж бас нэг хэсэг нь гадагшладаг. Түүний дараа тэр хүн рүүгээ харж чадахгүй тунирхаж зугтаалгадаг. Үлдсэн хэсэг нь нүүр тулж хэлэх үгээ хэлж нэг гарч гүйцдэг. Та гомдлоо тээн шаналж баймаар байна уу? Уучилж дотроосоо гаргаж хаяад санаа амармаар байна уу? Өөрөө л мэд. Таны л сонголт.
Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 1 )
goe ymoo