Шинэ цахим хуудас нээгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

МАН “Манай нам 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шат шатны таван сонгуульд дараалан ялагдал хүлээснээр бодлого, үйл ажиллагааны зогсонги байдалд хүрч, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр сууриа алдлаа. Эрх баригчдын хэт туйлширсан бодлого газар авч, нийгэмд хүчтэй сөрөг хүчний байр суурь үгүйлэгдэж байгаа энэ цагт эх орныхоо ирээдүйд сэтгэл нь зовнисон Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид намаа шинэчлэх зорилгын дор “Шинэчилье” хөдөлгөөнд нэгдэж байна” гэж уриалж, шинчлэх хөдөлгөөнийхөн 1921.mn цахим хуудас нээжээ. Уг цахим хуудсаараа хөдөлгөөний үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон, шинэчлэлийн талаарх санал бодлыг хүлээн авах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top