Бие жихүүцэм хар өнгөн дээр туссан ногоон туяаны дунд байх асар том номыг дэлгэж буй цагаан хувцастай “эвгүй” царайтай нөхөр нэгэн Монгол гайхамшгийг дэлхий даяар “сурталчилахаар” эхэлж байгаа нь тэр.
Номыг дэлгэхэд улаан өнгө бүхий номны хавчуурга гарч ирэх бөгөөд түүний дороос нэгэн үл мэдэгдэх ногоон өнгийн “амьтны” хөл цухуйж огцом хөдөлгөөнөөр ил гарч ирж буйгаар үзүүлбэр эхэлдэг. Ногоон өнгийн үл мэдэгдэх “амьтан” аливаа хөдөлгөөнийг их огцом хийх бөгөөд үзэгчдийг дуу алдуулам уран хөдөлгөөнийг хугарах нь уу гэлтэйгээр хийх аж.
Магадгүй энэ нь дэлхий дээрх цорын ганц үзүүлбэр байх. Үүнээс өмнө номон дээр уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлж байсан түүх үгүй.
Ийнхүү гадныхныг гайхшруулсан гайхамшигт үзүүлбэрийн эзэн нь эгэл жирийн Монгол бүсгүй. “Cirkus de soleil”-ийн шилдэг үзүүлбэрийн эзнийг Э.Баасансүрэн гэдэг аж. Цэнхэр дээвэрт циркийн тайзнаас дэлхийд алдартай “Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач хүртлээ явсан жаалхан монгол бүсгүй СТА цол хэргэмтэй нэгэн гэх.
Анх 15 настайдаа циркэд жүжигчнээр ажиллаж эхэлсэн түүний анхны үзүүлбэр нь “Хүүхдийн баяр”-ын тоглолтод олуулаа нугарах үзүүлбэрээр орж байсан хэмээн хэвлэлийн хуудаснаа дурссан байдаг.
Хожим нь Италийн хүүхдийн урлагийн наадамд оролцон тусгай шагналыг нь өвөртлөж чадсан 18-хан настай жүжигчин охин МУСТА цолоор энгэрээ мялаалгаад хөл газар хүрэхгүй баярласан ч түүний өмнө өндөр оргил байгааг харж түүн рүүгээ мацахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн нь өдгөөгийн амжилтад хүрчээ.
“Michael Jackson Immortal Word Tour”-тай тэр маш хатуу болзолтой гэрээ хийсэн байна. Тэр нь дээр дурьдсан номон дээрх үзүүлбэрийг хийх.
Өөрөөр хэлбэл аварга том номон дээр аймшгийн ногоон амьтны дүрд хувирч нугаруулах гэрээ. Хэрэв тэдний санаанд хүрэх үзүүлбэр хийж чадахгүй бол алдарт “Cirkus de soleil”-ийг баяртай гэхээс өөр зам байхгүй.
“Cirkus de soleil”-д үлдэхийн тулд тэр уйгагүй хөдөлмөрлөж тэсвэр тэвчээрээ хэдэн сар шалгасны эцэст чаддаг бүхнээ үзүүлэх хариуцлагатай мөч иржээ.
...Тэр чаджээ. Монгол эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах алдрыг тэр олж авч чадаж.
“Cirkus de soleil”-н удирдлагууд “Бид 25 жилийн турш нугаралтыг ийм гадаргуун дээр эрс өөр шийдлээр хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин чи чадлаа” гэсэн нь түүний хувьд хүн болж төрснийх нь бахархал, аав ээжийнх нь энгүй их ачлалын төлөөс байлаа. Номны гялгар, налуу гадаргуу дээр Монгол бүсгүй гайхамшигтай үзүүлбэрийг үзүүлж чадсан юм. Тэр цаашид ч чадах болно оо.

Сэтгэгдэл ( 18 )
HACAR GOO ABYAS TOGOLDOR OHIN CHAMDAA HAMGIIN SAIN SAIHNIIG HUSIE ANI ULAANBAATARAAS MENDCHILJ BAINA EH ORONDOO IRJ TOGLOLTOO HIIGEEREI MONGOL ER HUNTEI SUUGAARAI MINII DUU
Baharham saihan! Ulam ih amjilt husie!
Baharham saihan! Ulam ih amjilt husie!
uneheer gaihaltai
uneheer gaihaltai baharhmaar bna mongoliinhooo neriig oshoo eluuu gargaarai gej husmeer bna
saihan huuhen bn. Taniltsah yumsan. utas emailee zarlaj boloogui yum baihdaa
Уран нугаралтыг монголчууд л урлаг талаас харуулж чаддаг. бусад улс орны нугараачид хэтэрхий хөшүүн юм шиг. спортын талаас харуулаад байгаа юм шиг санагддг
Hamgiin dood zurag uneheer goyo haragdaj baina
Amjilt
mundag yumaa
үнэхээр гайхалтайбид чамаар бахархэж байна Амжилт хүсье
үнэхээр гайхалтайбид чамаар бахархэж байна Амжилт хүсье