Солонгос хүн болж жүжиглэн хил зөрчигч Монгол хүн байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Хэд хоногийн өмнө Монгол улсын хилийг зөрчих гэж байсан Солонгос хүнийг баривчласан тухай мэдээллийг бид хүргэж байсан. Гэтэл унадаг дугуйгаар Монгол улсын хилийг зөрчих гэж байсан этгээд Монгол хүн болох нь тогтоогдсон байна. Тэрбээр хилчдэд саатуулагдсныхаа дараа өөрийгөө Хойд Солонгосын иргэн Ким Ён Реол гэгч байна хэмээн танилцуулсан юм. Гэтэл шалгалтын явцад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б гэгч болох нь тогтоогджээ. 

Тэрбээр урд хөршид явж байгаад бичиг баримтаа алдаж эх орондоо ирэх аргагүй болсон учраас ийнхүү хил зөрчсөн гэнэ. Харин ямар учраас солонгос хүн болж жүжиглэсэн шалтгаан нь одоогоор тодорхой бус байна.


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(182.160.1.241) 2025 оны 03 сарын 13

Яахав дээ аргаа барсан бүсгүй сонголоо л гэсэн бна би ч гэсэн монгол орондоо амьдрах арга алга олигтой амьдарч чадахгүйгээс хойш үхмээр бна

1  |  0
Top