”Ногоон Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран “Ногоон Улаанбаатар”  төсөл хэрэгжүүлэхээр боллоо.Төсөл нь энэ оны 9-р сараас эхлэн 3 жилийн хугацаандхэрэгжих бөгөөд энэхугацаанд  нийслэлийн есөн дүүргийн 280 хүнийг цэцэрлэгчийн сургалтанд хамруулна. Уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт арга техникээр голын эргийн бургас, гудамжны улиас, хайлаас, нарсыг хэрхэн үржүүлж,  гол усны болон хот орчны модны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэхийг японы мэргэжилтэн багш нар заан сургах юм. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт 2 тал итгэлтэй байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top