Нярайн түр сувилалын хоёрдугаар ээлж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Багануур дүүргийн Засаг дарга захирамж гарган бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор энэ сарын 22-ноос нярайн түр сувиллыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэлсэн. Энэхүү түр сувилал нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллахаар болжээ. Сувилалд ирсэн хүүхдүүдэд тосон болон сүүн бариа, агаар хоол эмчилгээг хийж байгаа юм. Хоол тэжээлийн асуудалтай, жин багатай, рахиттай хүүхдүүдийг сувилах зорилгоор энэхүү сувилалыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд бүхий л зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргаж байгаа юм. Нярайн ээжүүд сувилуулж байх хугацаандаа нярай хүүхдийн асаргаа сувилгаа болон хоол хэрхэн бэлтгэх талаар сургалтанд мөн хамрагдах боломжтой. Сувиллын хоёрдугаар ээлж өнөөдөр эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top