Дэлхийн сая сая сагсан бөмбөг сонирхогчдийн шүтээн болсон Майкл Жордан монгол хүүхдүүдэд сагсан бөмбөг заахаар болжээ. Учир нь Монголын сагсан бөмбөгийг дэлгэрүүлэхээр үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж буй “СБЛ Хасын Хүлэгүүд “ клубээс сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудад ээлжит бэлэгээ задлаж байгаа нь энэ аж. Тус клубээс Майкл Жорданы нэрэмжит “Flight School Academy”-тай холбоо тогтоон хамтарсан үйл ажиллагааг явуулахаар болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Лос-Анжелосын Санта Барбарад 10 хоногийн турш үргэлжлэн явагддаг Майкл Жорданы зуны кэмп-д 9 – 18 насны сагсан бөмбөг тоглодог сонирхдог хүүхэд залуучуудыг явуулахаар болсон байна. Уг Кэмп-д дэлхийн өнцөг булан бүрээс орон орны сагсан бөмбөг сонирхогч, хүүхэд залуус хамрагддаг аж. Хөтөлбөрийн үеэр Майкл Жордан өөрөө ирж сургалтанд хамрагдаж буй хүүхэд залууст үнэтэй сургамж зөвлөгөө өгч, хичээл заах юм байна. Энэ удаад “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн 10 өсвөрийн тамирчин албан ёсоор уг сургалтанд явахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )