Америкийн шоу бизнест Монголынхоо нэрийг гаргаж яваа Б.Уянга хэмээх авьяаслаг охиныг танилцуулж байна. Москвад төрж, Швейцарьт өссөн тэрээр Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшин уран бүтээлээ хийж байгаа аж. Дуучин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч тэрээр Psy, Passion Pit зэрэг алдартнуудын сурч, төгссөн Berklee коллежийг дүүргэжээ. Авьяас чадвараараа хэнийг ч дагуулахгүй Б.Уянга нь хөгжмийн карьераа өсгөхийн тулд Berklee-г сонгосон гэнэ.
Түүний уран бүтээл эрс, тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чадах аж.
Залуу дуучин Б.Уянга одоогоор “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-тай хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardelús зэрэг алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.
Тэрээр уран бүтээлээ хийхийн сацуу хөгжмийн багш, зурагчин хийдэг аж. Б.Уянга тун удахгүй “Ciber City” нэртэй анхны цомгоо сонсогч олны хүртээл болгохоор бэлтгэж байгаа тухай ойрын эх сурвалж нь хэллээ.

Сэтгэгдэл ( 4 )
Ямар мундаг юм бэ. Бахархах сэтгэгдэл төрж байна. Улам их амжилт гаргаарай. Чиний амьдаа
Ene xuuxen bol MGL nertei bolovch MGL-iin talaar yu ch meddeggui muulsan xun bdag yum bilee.