Зөөврийн гүүр ашиглана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Онцгой байдал үүссэн нөхцөлд болон зам барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангах үүднээс 7,35 метрийн өргөнтэй, 300 у/метрийн урт түр гүүрийг ашиглаж байхаар болжээ. Тендер зарласан хэдий ч шалгаруулалтын явц өнөөдрийг хүртэл удаашралтай байгаа. Нийслэлийн авто замын газрын даргын хэлснээр бол зөөврийн гүүрийг гадаадаас ирэх сарын 20 гэхэд монголд оруулж ирэх юм байна. Гүүрийг зам барилгын ажил хийгдэж буй ачаалал ихтэй хэсгүүдэд байрлуулснаар хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжтой болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top