Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Г.Энхтүвшингийн нэг сартай охин ханиалгаад байхаар нь "Гэрэлт манал" өрхийн эмнэлэгтээ хандтал, их эмч Ч.Долгорсүрэн үзээд аньсны ханд, салбутамоль, кали иод зэрэг эмийг бичиж өгсөн байна. Эмчид үзүүлсэн өдрөө буюу нь зургадугаар сарын 19-нд хүүхдийн ар гэрийнхэн Налайхад байдаг зусландаа очиж охиндоо эмчийн бичиж өгсөн эмийг уулгажээ. Гэтэл охин нь ухаангүй болж, аав ээж нь Налайхын эмнэлгийн эмч нарт хандсан боловч охин нь аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Налайх дүүргийн эмч нарын хэлж буйгаар, охинд бичиж өгсөн эмийг хоёр сар хүрээгүй нярайд бүү хэл, хоёр нас хүрээгүй хүүхдэд уулгаж болдоггүй эм байжээ. Ингэснээр охины ар гэрийнхэн цагдаа, шүүх эмнэлэгт хандсан байна. Хэргийн гол буруутан болоод буй эмч Ч.Долгорсүрэн “Танайхан охиноо хээр хонуулснаас болж амиа алдсан” гэх тайлбарыг өгчээ. Харин дээд шатны удирдах албанаас нь эмч Ч.Долгорсүрэнг ажлаас нь чөлөөлж, эрүү үүсгэн шалгаад байна.

Сэтгэгдэл ( 1 )
алдаа гаргасан бүх эмч нарыг эрүү үүсгэх хэрэгтэй. Монголчууд их сонин улс . дахиад босоод ирэх биш гээд зөвхөн амиа бодоод өнгөрдөг. тэр эмч цаашаа зөндөө хүн алах ч юм билүү заавал таслан зогсоох хэрэгтэйш дээ