Хулгайн анчид эсэргүүцэл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Дорнод аймгийн нутаг Буйр нуураар манай улс өмнөд хөрштэйгөө усан хилтэй билээ. Усан хилийн зурвасыг зөрчин хятадууд үе үе хулгайгаар загасчлах явдал гардаг. Өнгөрсөн долоо хоногийн дундуур өмнөд хөршийнхөн ийм хууль бус үйлдэл гаргасныг манай хилчид саатуулжээ. Энэ талаар хилийн 0306 дугаар ангийн эх сурвалж “Долдугаар сарын 24-ний 23.30 цагийн үед манай ангийн хариуцсан хэсэг дэх Буйр нуурын усны мандал дээгүүр гэрэл анивчиж, моторын дуу гарсан. Хилчид уг чимээ, гэрэл гарсан зүгт ажиглалт хийж, улмаар усан эргүүлийн завь бусад хэрэгслээрээ очиход БНХАУ-ын зургаан иргэн нэг завь хөлөглөн  улсын хил зөрчин загасчилж байсныг илрүүллээ. Хил зөрчсөн загасчдыг саатуулах үед эсэргүүцэл үзүүлэн, зугтах оролдлого хийсэн учир хилчид анхааруулах арга хэмжээ авч саатуулсан. Энэ хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгахаар болсон” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top