Зам засварын ажил үргэлжилсээр байна. Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 0.9 км авто замыг засахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой 22.00 цагт бүрэн хаахаар болжээ. Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг гурав хоног хааж, хучилтын ажлыг гүйцэтгээд ирэх пүрэв гаригт нээхээр төлөвлөжээ. Харин тунелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг ирэх сарын 01-нд хааж, тав хоногийн дараа нээх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )