IFAIMA-ны Ази Номхон далайн бүсийн захирлаар Монгол хүн томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

IFAIMA буюу Олон улсын нисэхийн мэдээллийн менежментийн холбоо нь 2009 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 49 гишүүн оронд 1500 гаруй идэвхитэй гишүүд дэмжигчидтэй Нисэхийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах зорилготой байгуулагдсан олон улсын, төрийн бус, ашгийн бус мэргэжлийн байгууллага юм.

IFAIMA-гийн 6 дахь удаагийн чуулга уулзалт Турк улсын Станбул хотод 2013 оны 5 сарын 15-нд болсон бөгөөд холбооны Ази, Номхон далайн бүсийн орнуудын асуудал эрхэлсэн захирлыг шинээр томилох асуудлаар хуралдаж, тус холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез Монгол Улсын ИНЕГ-ын НМҮА-ны ААЧХХ-ийн дарга, Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны тэрүүн Д.Эрдэнэбаатарыг томилох шийдвэрийг гаргаж тус хурлын гишүүдээр дэмжигдсэн юм.

Холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн бүсийн орнуудын захирлаар Монгол хүн томилосон нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж гүйцэтгэсэн ажил, бүс нутагтаа тэргүүлэгч байр суурьтай яваа зэргийг харгалзан үзсэнийг цохон тэмдэглээд цаашид Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ыг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажилд идэвхи чармайлт гарган ажиллахыг даалгаад ажлын амжилт хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top