Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар нь хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр кимоногоо дуудлага худалдаанд оруулаад байгаа билээ. Тэгвэл энэхүү дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авсан юм. Хоёр тамирчин маань өөрсдийн кимоног нэг сая төгрөгөөс эхэлж дуудсан бол Н.Түвшинбаяр аваргын кимоног худалдаж авах хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэжээ Удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирсэн байгаа. Улмаар 4,6 саяд хүрсэн бол жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын кимоно 2,8 саяд хүрээд байгаа аж. Ийнхүү дуудлага худалдаа маргааш дуусах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )