“Хандармаа” ганцхан удаа..

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Монголын язгуур, урлагийн төрөл, шашны зан үйл ёслолыг тусган харуулсан бүжгүүд, дэлхийн сонгодог олон бүтээлүүдийг найруулан тавьж ирсэн чуулга бол Төмөр замчдын дуу бүжгийн чуулга юм. Анх байгуулагдан нээлтийн тоглолтоо хийснээс хойш 22 жил болж байгаа тус чуулгын ээлжит томоохон уран бүтээл ХАНДАРМАА хөгжимт дуурийг Төмөр замын түүхт 64 жилийн ойд зориулан тайзнаа амилуулах гэж байгаа аж.

Манжийн дарлалд 200 жил байсан монголчуудын ахуй амьдрал, монгол эмэгтэйн цэцэн ухаан, тухайн үеийн нийгмийн байдал, хайр дурлалын тухай өгүүлэх ХАНДАРМАА-г анх удаа хөгжимт дуурь хэмээх төрлөөр үзэгч олонд хүргэх гэж байна.

Уг бүтээлд УБТЗЧ-ын нийт уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Хандармаагийн дүрд С.Отгонцэцэг, Данжаадын дүрд н.Дашдэмбэрэл нар тоглож байгаа аж. Түүнчлэн жүжигчид ур чадвар, авьяасаараа нэг хүн 2-3 дүрд хувирч байгаа гэдгийг онцолж байв.

Хөгжимт дуурьд  18 гаруй дуу дуулагдаж, 20 тайз чимэглэлийг засч байгаа аж. Уг дуурийн  хөгжмийн зохиолчоор УГЗ, хөгжмийн зохиолч  зохиолч С.Баатарсүх, ерөнхий найруулагчаар МУСТА П.Баяраа, ерөнхий зураачаар МУСТА О.Магвандорж, н.Чулуунбаатар нар ажиллаж байна.

“Хандармаа” дуурь наймдугаар сарын 01-нд ганцхан удаа тоглогдох бөгөөд Эрдэнэт, Дархан зэрэг хотын үзэгчдэд хүрэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top