Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээлж буйгаар төмс, хүнсний ногооны ургац хураалт улсын хэмжээнд эхэлсэн. Одоогийн байдлаар өргөст хэмх 80, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 кг, төрөл бүрийн навчит ногоо 32 тонныг хураан зах зээлд нийлүүлээд байна. Мөн ил талбайн хүнсний ногооны түүвэр хураалт ирэх сарын эхний хагасаас, төмсний эртийн ургац хураалт жигдрэх шатандаа орж байна. Үүнээс гадна Засгийн газраас тариаланчдаа дэмжихийн тулд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу тракторт суурилуулах төмс ухагч 40 ширхэг, манжин, лууван ухагч 110 ширхэгийг нийлүүлэхээр бэлэн болсон бөгөөд ирэх сарын 20-ноос эхлэн худалдаанд гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )