Наймдугаар сарын 02, 03, 04-ны өдрүүдэд Мишээл Экспо –д оригинал бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болно.
Мөн худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, брэнджүүлэх ажээ.
Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцоох ба брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулах юм байна.
Тухайлбал Барилгын материал, Хүнсний бараа бүтээгдэхүүн, Эрүүл мэндийн нэмэлт тэжээл бүтээгдэхүүн, Гоо сайхны бараа бүтээгдэхүүний танилцуулга, Автомашин сэлбэгийн худалдаа, Цахилгаан болон электрон бараа, гар утасны худалдаа, Гэр ахуйн хэрэглээний бараа материалын худалдаа, Бүх төрлийн бэлэн хувцасны худалдаа, Алт үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдаа, номын хямдарсан худалдаа байх аж.
Уг үзэсгэлэнгийн зорилго нь импортын бараа бүтээгдхүүнүүдийн маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах зэрэг боломжуудыг оролцогч байгуулагууддаа олгох, хэрэглэгчдэд сурталчлан танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )