Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоот хашаа, байшинг түрээсэлж байсан Ундрах гэгч эмэгтэй нь уг байшинг биеэ үнэлэгчдийн үүр уурхай болгон ашиглаж байсан нь илчлэгдсэн. Гаднаас нь харахад баар цэнгээний газар гэж хэлэмгүй цэмцгэр гэгчийн хашаанд суварга босгосон байдаг нь биеэ үнэлэгчдийн үүр гэхээсээ илүүтэй буян газар гэмээр харагдаж байсныг нуух юун.
Гэвч байшин дотор бол "уур амьсгал" шал өөр. Архи тамхины хурц эхүүн үнэр хамар цоргиж, дээрээс нь нас нь явчихсан хэдэг солонгос эрийг цэнгүүлэн суух 20 гаран насны цэцэг цэврүү шиг жаахан охидын аяглаж буй байдал нь нь даанч эмгэнэлтэй. 20 гаран насны 10-аад охидыг ширээний үйлчилэгч, биеэ үнэлэгчээр ажиллуулж буй Ундрах гэгч эмэгтэй өөрөө 30 настай. Солонгост хэдэн жил болоод ирсэн тэрбээр хэлний асуудал байхгүй учраас үйлчлүүлэгчдийн ихэнх нь солонгосчууд. Мэр сэр хятадууд ирдэг байж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Уг нь Ундрахад охидыг биеэ үнэлэхэд зуучилсан, нууц цэнгээний газрыг ажлуулсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа ч Ундрахыг батлан даалтад гаргажээ.





Сэтгэгдэл ( 2 )
Uilchluulegchid n turiin tomchuud bgaa daa ayagui l bol tsagdaagiinhnaas ch bj medne neleed huchee avtsan huuhen bn daa.
avilgal mungu ch huchtei yumdaa shorond ni hataah yostoi bsiin