Үйлдвэрийн агуулах шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйлдвэрийн хашаанд склад шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад нэхмэлийн үйлдвэрийн 3х4 метрийн хэмжээтэй агуулахад эд зүйл шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top