Зам хаах хугацааг хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Тамгын газар хүртэлх 1 км замын урд урсгалыг өчигдөр орой хаахаар төлөвлөж байсан хэдий ч Нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгоогүй тул зам хаах хугацааг 2 хоногоор хойшлуулахаар болжээ. Иймд зам нээх хугацаа мөн 2 хоногоор хойшилно. Харин Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замыг өчигдөр орой хаасан бөгөөд төлөвлөгөөний дагуу 8 сарын 01-нд нээхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top