Өчигдөр дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо буюу Бэлхийн гудамжинд айлын граж усанд автжээ. Түүнчлэн тус гудамжинд 20 айлын орон сууцны байрны граж усанд автсан байна. Усанд автсан гражуудаас хоёр автомашин гарах боломжгүй болсон байна гэх дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч ирэн шуурхай ажиллан ус соруулах 2 автомашин, усны 2 мотопомп ашиглаж усыг соруулж гадагшлуулан автомашиныг гарган авчээ.

Сэтгэгдэл ( 0 )