Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Спортын тухай хуулийн хэлэлцүүлгийг МҮОХ-нд өнөөдөр хийнэ. Хуулийн төслийн эхний хувилбарыг энэ долоо хоногт багтаан гаргахаар болсон бөгөөд хэлэлцүүлгээр Спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон багш дасгалжуулагчид хуулийн төсөлд санал шүүмжлэлээ хэлж хуульд тусгуулах аж. Үүнд спортын холбоодыг мэргэжлийн байгууллага гэж үзэх, уралдаан тэмцээн зохион байгуулах бүх эрх олгох, үндэсний шигшээ багаа бүрэн хариуцдаг байх, төрөөс спорт холбоодыг санхүүжүүлдэг байх зэргээр санал хүсэлтүүд ирж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )