Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо орж байгаагийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Баянзүрхийн товчоо, Ургах наран хороолол орчимд үер буугаад байгаа билээ. Уг байгалийн гамшгийн улмаас тус хорооны нутаг дэвсгэрт хог хаягдал үүсч, товчоо орчмын 16 өрхийн 00 үерт урсчээ. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч 20 мянган га талбайд үерийн улмаас үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна. Энэ ажлыг Дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 11-р хороо хамтран зохион байгуулж байгаа юм. Байгалийн гамшгийн улмаас үүссэн хог хаягдлын хорооны иргэд болон дүүргийн ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээний ажилд хамруулжээ. Цэвэрлэгээний ажилд нийт 300 гаруй хүн оролцож байгаа аж. Түүнчлэн үерт урссан айл өрхийн хашаа хороо, 00 урссан газар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )