Хүнсний үйлдвэрлэлийн талаар сургалт зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Өчигдөр өнөөдөр хоёр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр эрхлэгчид зориулсан  “Хүнсний үйлдвэрүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн технологийн дэвшил” сэдэвт сургалтыг Чингис зочид буудалд зохион байгуулаад байна. Сургалтыг Солонгосын “Эколаб” компанийн мэргэжилтнүүд явуулсан юм. Уг сургалтын үеэр хүнсний агаар ариутгалын асуудал болон нян, хөгц мөөгөнцөр, шавьж, мэрэгчийн ариутгал халдваргүйтлийн бодист дасах чанарын талаар, шинээр гарч буй ариутгал халдваргүйтэл, цэвэрлэгээний бодисын хүн болон байгальд нөлөөлөх чанарын талаар зэрэг асуудлыг хөнджээ. Тус сургалтад Улаанбаатар хотын  болон Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудаас нийт 50 орчим хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл болох лабораторийн эрхлэгч, үйлдвэрүүдийн дарга нарын төлөөлөл оролцсон юм. Мөн хүнсний үйлдвэрүүдээс гадна ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагуудад явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top