Өнгөрсөн 24-нд Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж явсан “Мighty” маркийн автомашин далан руу унаснаас 100 орчим литр дизель түлш асгарсан ослын талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар НМХГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Асгарсан шатахуун нийт 20м2 газрын хөрс , 1.5 метрийн өргөн, 20 метрийн урт даланг хамраад байгаа аж. Энэ дагуу НМХГ-ын байцаагчид хөрсөнд саармагжуулалт хэрхэн хийгдсэн байдлыг тодорхойлох зорилгоор хөрснөөс хоёр кг орчим дээж авч Геологийн төв лабораторит хүргүүлжээ. Мөн далангийн гадна болон доторх түлш нэвчсэн нэг тн шороог буруутай этгээдүүдээр цэвэрлүүлэн Морингийн давааны хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлүүлэн хүргүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
“Мighty” gej 31 tolgoitoi 30 mashin l bshdeeyum medehgui