Нийслэлийн өмчөөс хэсэг барилгуудыг хасна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Шаардлага хангаагүй барилгуудыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг  Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн  2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрууд ороод байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн 2013 оны 02-01-90/1106 тоот дүгнэлтүүдийг үндэслэн нурааж, шинээр барихаар болжээ. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны 20 худаг, 2 усан сан, насос станцын барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн өмчөөс түр хасах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top