Хичээлийн шинэ жил эхэлхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэгдэх 1-5 дугаар ангийн сурах бичгүүдийг бүрэн хэвлэж дууссан байна. Нийт 38 нэр төрлийн 731654 ширхэг сурах бичиг хэвлэгдсэн бөгөөд аймаг нийслэлийн боловсролын газруудад нийлүүлээд эхэлсэн ажээ. Харин ахлах ангийн буюу 6-12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг ирэх сарын 15 гэхэд бүрэн хэвлэгдэж дуусна хэмээн албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )