Ирэх хичээлийн жилээс эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмэн олгохоор болжээ. Учир нь оюутнууд Монгол Улсад эрэлт ихтэй хэрэгцээтэй байгаа 20 мэргэжилээр суралцсан тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа бөгөөд хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол 50 хувийн тэтгэлэг олгогдох юм. Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дээрх тэтгэлгийг авах боломжтой.
Эрэлт ихтэй элсэгчдийн мэргэжлийн жагсаалтыг элсэгчдийн хүсэлтээр дахин хүргэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Elbegee sda boli l doo.