Долоон буудал, Чингэлтэй, Бэлх болон хойд чиглэлийн зуслангийн 30 мянга орчим айл, өрхийг цахилгаанаар хангадаг “Хайлааст” дэд станцын тулгуур баганууд нь хазайж нурж унахдаа тулаад байгаа билээ. Мөн нийслэлийг утаагүйжүүлэх төсөл хэрэгжиж, айл өрхүүд цахилгаанаар гэр, байшингаа халаах болсноор дэд станцын ачаалал хэд дахин нэмэгдэж, сүүлийн жилүүдэд ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа. Тиймээс нэн яаралтай уг станцыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхан хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн хорооны удирдлагууд өнөөдөр 11.30-12 цагт “Хайлааст” дэд станцын засварын ажил, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар болсон юм.

Сэтгэгдэл ( 1 )
Та юу гэж бодож байна ...www