Төлбөрөө явуулын кассаар төлөх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаад байна. Аяны хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл, хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрджээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас бусад бүх зусланд явуулын касс ирэх сарыг дуустал даваагаас бусад гаригт 09.00-20.00 цаг хүртэл ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top