Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх замыг хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Нийслэлийн зам засварын ажил эрчимтэй үргэлжилсээр байгаа билээ. Нөгөөдөр буюу ирэх сарын 02-ны 22:00 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр болжээ. Энэхүү хэсэгт наймдугаар сарын 12 хүртэл хучилт хийх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй юм байна. Тодруулбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг наймдугаар сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүрэх замыг 19-нөөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучилт хийхэр төлөвлөжээ. Энэхүү зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгавар болгохоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top