Анх удаагаа Монголд зохиогдож байгаа байт харвааны Азийн гран при Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр эмэгтэй, эрэгтэй тамирчдын ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд үргэлжилж, медалийн эзэд тодорно. Харин өнгөрсөн өдрүүдийн байдлаар манай эрэгтэй баг тамирчид алтан медалийн төлөө ОХУ- ын тамирчидтай онч мэргэнээ сорих эрхтэй болж чадсан бол маргааш болох харваанд сайн байж чадвал Азийн гран пригийн алтан медалийг хүртэх боломжтой юм. Мөн манай холимог багийнхан БНСУ-ын тамирчидтай алтан медалийн төлөө харвах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )