Ирэх сарын 20-нд “Брикс" клубт бэлхүүсний бүжгийн үдэшлэг болно. Энэхүү үдэшлэгийг “Монголын бэлли дэнс хөгжүүлэх" төвөөс гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд “1001 шөнө” нэртэй юм. Энэ удаад “Монголын бэлли дэнс хөгжүүлэх" төвийнхөн битбокс Бачка, этник хөөмийч Зоригоо нартай хамтран амьд хөгжмийн аялгуунд тухайн үеийн сэтгэмжээрээ бэлхүүсний бүжиг хийх ажээ. Үдэшлэг дээр бүх хүн зэрэг бэлхүүсний бүжиг хийхээс гадна “Бэлли дэнс" клубийн дэргэдэх “Варда” хамтлагийн тоглолтыг хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )