Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГ-т шалгуулах хүсэлтийг ИТХ-ын төлөөлөгчид гаргасан байна. Учир нь Д.Бат-Эрдэнэ ИТХ-ын дарга болонгуутаа албан өрөөнийхөө тохижилтод 70 гаруй сая төгрөг, унах машиндаа 59 сая төгрөг зарлагаджээ. Энэ нь түүнийг төсвийн хөрөнгийг гамгүй зарлагадаж байгааг илтгэж буй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж дүүргийн зарим албан тушаалтнууд үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )