Ерөнхий сайдын 30 минут уулзалт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Ерөнхий сайд долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт хийж байхаар болжээ. Энэхүү уулзалтыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн ч баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарынх нь цуцлагдсан юм. Уг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт найман сарын 1-нд буюу маргааш 12.30 цагт Төрийн ордны “А” танхимд болохоор товлогдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top