Цэргийн хамтарсан сургуулилт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Орос, Хятадын цэргийн хамтарсан “Энхийн үйл-2013” нэртэй хээрийн сургуулилт явагдах гэж байна. Эл хээрийн сургуулилт ирэх сарын 15-ныг хүртэл Оросын Челябинск хотод үргэлжлэх бөгөөд хоёр улсын нэгдсэн сургуулилтад оролцох Хятадын Үндэсний чөлөөлөх армийн эхний хэсэг Челябинскийг зорьсон аж. Хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад оролцуулахаар Хятадын талаас Үндэсний чөлөөлөх армийн 350, агаарын цэргийн хүчний 50, байнгын бэлтгэлтэй анги нэгтгэлийн 196 дайчин багтсан.  Мөн зургаан нисдэг тэрэг оролцуулж байна хэмээн албаныхан мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top