Сумдууд мини кино театртай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

“Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвүүдэд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/153 тоот тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн 2 дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг амжилттай суурилуулаад байгаа ажээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Баянгол, Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Бор-өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан , Дорнод аймгийн Булган , Төв аймгийн Батсүмбэр, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Хархорин, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баянбулаг, Дундговь аймгийн Өлзийт, Булган аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Хатгал, Тариалан, Увс аймгийн Ховд зэрэг сумдад кино үзвэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулжээ. Мөн нийслэлийн Багахангай, Багануур дүүргүүдийг кино үзвэрийн цэгтэй болгохоор болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top