Уучлах шалтгаан олон

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Уучлах шалтгаан ч тэр уужрах шалтгаан ч тэр үнэхээр олон байдаг. Гомдсон үед бидны бүх анхаарал гомдоосон тэр зүйл дээр л чиглэчихсэн байдаг болохоор мянган сайныг зүгээр л анзаарах сөхөөгүй мансуурчихдаг. Та юуг анхаар ч байна сэтгэл чинь юу руу урсаж байна түүнтэйгээ та ижилсэж байдаг. Тиймээс та уучлахыг хүсч байгаа бол анхаарлынхаа чигийг өөрчил. Сөрөгийг эерэгээр соль. Яаж ч хичээсэн нэг л мэдэхэд гомдоосон явдлыг нь бодчихсон явж байж магад. Тэгвэл үүнийг бодчихсон явж байна гэдгээ л таниад эерэг зүйлд хандуулаад бай. Уучлахыг сэтгэлдээ ятгах боломж олго. Тэр хүний таньд үзүүлсэн ач тусыг хор уршигтай нь яг шудрагаар харьцуулаад үз. Тус нь далай шиг ус нь шалбааг шиг байх вий. Ийм их уучлах шалтгаан байхад зориуд сохор юм шиг царайлах нь шудрага гэж үү? Уучлахыг хүсэхгүй өнгөрсөнөөр өөрийгөө дарамтлахыг хүсч байгаа бол өөрөө л мэд.

Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сндаг(49.0.200.172) 2013 оны 08 сарын 01

юун уучлах тухай яриад байна даа Уучлах гэдэг чинь ардчлалын зарчимд тэгэж ирээд монгол ардчлалын зарчимд нийцэхгүй зүйл гэдгийг мэддэггүй юм уу тэгээд ч ардчлалынхан монголын залуу үеийнхэнийг өшөө хорсолоор дүүрэн байж нинжин сэтгэл тусч зан ахмад хойч үеэ үл хүндэтгэхаллага хядлага тэнэглэл мунхрал руу турхирч төр засаг маань хөтлөж сургаж байгаа энэ үед юуны чинь уучлал байхав дээ

0  |  0
Top