Зүүн дөрвөн замын зүүн чиглэлийн урд замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Зам засварын ажил эрчимтэй үргэлжилсээр байна. Тэгвэл Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Тамгын газар хүртэлх нэг км замын урд урсгалыг хаалаа. Тус зам дээр битүү хучилтыг хийж гүйцэтгэснээр энэхүү замыг нээх юм. Уг 1 км замын урд урсгалыг хоёр хоногийн өмнө хаахаар төлөвлөж байсан хэдий ч Нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгоогүй тул зам хаах хугацааг хоёр хоногоор хойшлуулан ийнхүү өчигдөр оройн 23 цагт хаасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top