Үнэ төлбөргүйгээр үзлэг хийж зөвлөгөө өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Манай Улсад элэгний өвчлөл, тэр дундаа хортой, хоргүй хавдарын өвчлөл ихээр гардаг байна. Иймд элэгний өвчлөл их байгаатай холбогдуулан Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч,  Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч профессор Намиш Мехта энэ наймдугаар сард манай улсад айлчилхаар болжээ. Тодруулбал, Энэтхэгийн “Сир Ганга Рам” эмнэлэгт сүүлийн нэг жилийн хугацаанд 15 монгол хүн элэг шилжүүлэн суулгуулж, эх орондоо эрүүл энх тунх амьдарч байгаа юм байна. Тиймээс Профессор Намиш Мехтаг урин авчирч байгаа юм байна. Элэгний өвчтэй хүмүүст үнэ төлбөргүйгээр үзлэг хийлгэж, зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098250 тоот утсанд хандан авч болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top