Том оврын ачааны машин нүхэнд унажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Барилга байгууламжийн зориулалтаар ухсан нүхэнд машин унажээ. Уг хэргийг тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  барилгын ухсан нүхэнд том оврын ачааны автомашин унасан байна. Одоогоор жолоочийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top